Танилцуулга
  • Таун комфорт ХХК нь 2006 оны 05-р сарын 02-ноос орон сууцны ашиглалт, засвар үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар 7 ажилтны бүрэлдэхүүнтэйгээр нийт 550 өрхтэйгээр ажиллаж эхэлж байсан бол өнгөрсөн 10-н жилийн хугацаандорон сууцны 104 байр, 4827 айл өрх, 128 аж ахуй нэгж, 10 дамжин хэрэглэгчид, 21 амины орон сууц, 12435 хүн амын ая тухыг хангаж ажиллаж  байна. Энэ хугацаанд оршин суугчдыг ус, дулаан, цахилгаанаар тасралтгүй хангах, гарсан гэмтэл доголдлыг цаг алдалгүй арилгах, орон сууцны орлогыг тооцон оруулж, хангагч байгууллагуудад төлөх төлбөрийг цаг хугацаанд нь төлж, улмаар суугчдын тав тухтай нөхцлийг хангахад чиглүүлэн ажиллаж ирсэн. Манайд Тэмүүлэл хотхоны 547 өрх, Голден парк хотхоны 2179 өрх,  Нарлаг  хотхоны 575 өрх, MD TOP-ын 125 өрх,  Шинэ дэлхий  120 өрх,  Хаан суудал хотхоны 286 өрх, 50А, 50Б-н 120 өрх,  Баянгол-1 хотхоны 199 өрх,  Баянгол-2 хотхоны 200 өрх, Ромёо Жулетта хотхоны 204 өрх, Х-апартмент хотхоны 413 өрх, БГД-ийн 6-р хороо 81-р байрны, 7-р хорооны 74-н 25, 75-н 27, 84, 65, 66, 67-р байрны 130 өрх нийт орон сууцны 104 байр, 128-аад аж ахуйн нэгжүүд харъяалагдаж байна.

Удирдлага зохион байгуулалтын талаар

  • Орон сууцны засвар үйлчилгээг өдөр тутмын шуурхай удирдлагаар хангаж компаний жилийн, сарын,хоногийн төлөвлөгөөний биелэлтэд хяналт тавьж, 2017 оны 02 дугаар сарын байдлаарнийт 51 ажилтнаас албан хаагч-11, инженер техникийн ажилтан-8, ХАБЭА-н ажилтан-1, жолооч-1, үйлчлэгч-6, машинист засварчин-16, цахилгаанчин-4, гагнуурчин-4, барилгын засалчин-2 хүний бүрэлдэхүүнтэйгээр ажил үүргээ зохион байгуулан ажиллаж байна. Компанийндотоод журмыг мөрдөж ажилтан нэг бүрийн албан тушаалын зааврыг үндэслэн ажлын байрны тодорхойлолт гаргаж, хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилладаг.
  • Манай хамт олон 2009, 2011, 2012 онуудын Эко констракшн ХХК-ийн спортын наадмын сагсан бөмбөгийн төрөлд эрэгтэй баг хүрэл медаль, 2014 оны гар бөмбөгийн тэмцээнд эрэгтэй, эмэгтэй багаараа хос хүрэл медаль, 2015 оны гар бөмбөгийн тэмцээнд Эрэгтэй баг алтан медаль, Эмэгтэй баг мөнгөн медаль багаараа цомын эзэн, Эко констракшн ХХК-ийн спортын наадмын ширээний теннисний төрөлд 2014 онд инженер П.Мөнхсүх хүрэл медаль, 2015 онд засалчин Д.Оргилсайхан мөнгөн медаль, 2015 онд Эко констракшн ХХК-ийн спортын наадмын гар бөмбөгийн тэмцээнд Эрэгтэй баг алтан медаль, Эмэгтэй баг мөнгөн медаль багаараа цомын эзэн, ашиглалтын байцаагч Г.Мөнххүрэл Шилдэг тоглогч тус тус хүртсэн. 2016 онд “Ажил мэргэжлийн уралдаан” зохион байгуулан амжилттай оролцож бусдыгаа хошуучлан сантехник засварчдын төрөлд нэгдүгээр байр эзэлсэн Ч.Бат-Ундраа, хоёрдугаар байр эзэлсэн В.Ариунцэнгэл, гуравдугаар байр эзэлсэн Заяасайхан, цахилгаанчдын төрөлд Баттулга, гагнуурчдын төрөлд Болдсайхан нарыг урамшуулж, багийн тэмцээнд амжилттай оролцож нэгдүгээр байр эзэлсэн Маршал таун багийг шагнаж урамшуулсан.
  • Мөн 2015 онд хувийн хэвшлийн конторуудын урлагын үзлэгт 3-р байр, Эко констракшн ХХК-н 2013 оны урлагийн наадамд инженер П.Мөнхсүх хөгжмийн төрөлд тэргүүн байр, Ерөнхий инженер М.Пүрэвсүрэн ардын дууны төрөлд 2-р байр, 2015 оны урлагийн наадамд дэд байр, хамтлаг бүжигээр тэргүүн байр эзэлсэн амжилттай.

Засвар үйлчилгээний талаар

  • 10-н жилийн хугацаанд нийт 73148 дуудлага хүлээн авч цаг тухай бүрт нь барагдуулсан. Шинээр ялтсан бойлер, бусад тоноглол, хөдөлгүүрүүдийг иж бүрнээр нь угсран 5-н УДДТөвийг ажилд оруулаад байна.
  • Голден парк, Нарлаг, Тэмүүлэл, Баянол-1, Баянгол -2, Хаан суудал хотхонуудын цахилгааны борлуулалтыг Баянгол дүүргийн хэрэглэгчдэд үйлчлэх төвд, Тэнгэрлэг хотхоныг Дулаан Өргөө ХХК-д, Баянзүрх хотхоныг Улаанхуаран өргөө ХХК-д, 16А, 16Б байрыг Опен хаус ХХК-д, БГД-ийн 2-р хороонд байрлах Андууд хотхоны 55, 57-р байрыг СИМС ХХК-д тус тус хүлээлгэн өгсөн.
  • Цэвэр, бохир, халуун ус, цахилгааны төлбөрийн заалтыг сар бүрийн бичилтээр тооцон авч, тоолуурын заалт өрхийн ам бүлд хяналт тавих ажлыг хийж хэвшүүлэн, төлбөрийн баримтыг сар бүр тооцон гаргажорлогыг төрийн банкаар цуглуулан тооцож ажилладаг. Сард дунджаар зуны улиралд 150 сая, өвлийн улиралд 260 сая төгрөгийн гүйлгээг харьяа СӨХ болон харилцагч байгууллагуудтай хийж хамтран ажиллаж ирлээ. Хороо, дүүрэг, Нийслэлийн засаг даргын тамгын газраас зохион байгуулсан ажилд идэвхитэй оролцон байгууллагын болон харъяа хороодын өндөр настнуудыг сар шинийн баяр болон ахмадын баяраар хүлээн авч хүндэтгэл үзүүлж хэвшсэн.
  • Манай компани 2013 онд хот суурины усан хангамж ариутгах татуургын ашиглалт, засвар үйлчилгээг зохицуулах зөвлөлөөс оршин суугчдыг цэвэр бохир усаар хангах, бохир усыг татан зайлуулах зөвшөөрөл,2014 онд эрчим хүчний зохицуулах хорооноос дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах, дамжуулан борлуулах зэрэг тусгай зөвшөөрлүүдийг аваад байна. 2014 онд Хувийн орон сууц нийтийн аж ахуйн хөгжлийн төвийн гишүүн байгууллага, 2015 онд МНААХ-н гишүүнээр, 2016 онд ОСНААМэргэжлийн холбооны гишүүн байгууллага болсон.

Нийгмийн хангамжийн талаар

  • Бид ажилтнуудынхаа мэдлэг боловсролд анхаарч Монголын хүний нөөцийн академи, БНХАУ-д автоматикийн сургалт, БНСАУ-д, Ус дулаан дамжуулах төвийн автоматикийн сургалт, Хөдөлмөрийн аюулгүй байдлын сургалт, эд хариуцагчийн сургалт, Лэди төвийн харилцааны сургалт зэрэгт ажилтнуудаа хамруулсан болно. Байгууллагын нийт ажилчдын саналаар 2013 онд хүмүүнлэгийн Содон сан байгуулж ажилтан албан хаагчдад тусалж ирсэн. Үүнд Машинист засварчин Ц.Батхүүд тусалж гэмтлийн эмнэлэгт өвдөгний нөхөн сэргэлтийн хагалгааны зардал, засалчин Б.Отгонбулагт гэр ахуйн бараа, сантехникийн засварчин Н.Ариунболдод цахилгаантай болоход нь тусалж шонгийн мод, цахилгааны утас авч өгсөн, машинист засварчин С.Нямдоржид нүдний хагалгаанд ороход гэх мэт 20 гаруй ажилчдад тусалсан тусархаг хам олон юм. Эко констракшн ХХК, УСУГ, УБДС ТӨХК, МНААҮХ, БГД-н татварын хэлтэс зэрэг харилцагч байгууллагуудаас ажил үйлчилгээгээрээ шалгарч БХБЯ-ны хүндэт жуух-4 ажилтан, ОСНАА-н тэргүүний ажилтан-8 ажилтан, ОСНААҮ-н 80 жилийн ойн хүндэт медаль-4 ажилтан, МНААҮХолбооны 10 жилийн ойн медаль-5 ажилтан, БГД-н хүндэт медаль-2 ажилтан, НХГБХГазраас шилдэг залуу медаль-4 ажилтан зэргээр ажилтан албан хаагчид маань удаа дараа шагнагдаж байсан.
Дуудлагын утас
77106544
Ажиллах хувиар
Даваа - Баасан: 24 цагаар
Бямба - Ням: 24 цагаар
Цаг агаар
Санал хүсэлт
Төлөв НийтШийд вэрлэ сэн
И-мэйл
Нээлттэй ажлын байр
Санал хүсэлт өгөх